Засгийн газраас хатуу хөл хориог үргэлжлүүлэн тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр өнөөдөр гаргалаа. Энэ талаар УОК-оос мэдээлэл хийж байна.
Хөл хориог сунгах болсон талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.
Хөл хорионы гол зорилго бол халдварыг хумих, вакцинжуулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Тавдугаар сарын 8 гэхэд нэгдүгээр тунг нийслэл хотын нийт иргэдэд хийх зорилготой байна. Цаашлаад зургаадугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдийг нэгдүгээр тунд хамруулж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.
Манай улсад халдварын шинэ төрөл урьдчилсан байдлаар бүртгэгдсэн. Турк улсаас зөөвөрлөгдсөн ирсэн Английн мутаци гэж харж байгаа.