АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй С.Эрдэнэ дөнгөж сая саналаа өглөө. Тэрээр гэргийн хамт БГД-ийн 20 дугаар сургуульд саналаа өгсөн юм. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Танай намын Санхүүгийн албаны даргыг яагаад баривчилсан бэ?
-Урд шөнө тэр эмэгтэйг цагдаа нар гэрийнх нь гаднаас баривчилжээ. Эмэгтэй хүнийг машинаас нь хүчээр буулгасан байна. 23 сая төгрөг бэлнээр авч явсан юм билээ. Манай намын дансыг хаасан бид бэлэн мөнгөөр гүйлгээгээ хийж байна. Манай нягтлан телевизүүдийн төлбөрийг төлөх гээд авч явсан мөнгө гэж хариулав.