“Цэргийн цол олгох журам”-д өөрчлөлт оруулахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна.
Монголд цэргийн цолыг хавтгайруулан олгох явдал гаарч, хэрээс хэтэрсэн. Амжилт гаргасан спортынхонд, бөхчүүдэд, урлагийнханд гээд баруун солгойгүй цэргийн цолыг хавтгайруулан олгодог. Иргэд, олон нийт ч үүнд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл журамд өөрчлөлт оруулснаар энэ байдал өөрчлөгдөх ажээ.
Угтаа бол ЦЭРГИЙН ЦОЛ бол зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд албан тушаалын байдал, цэргийн болон тусгай бэлтгэл, зэвсэгт хүчинд алба хаасан хугацаа, байгуулсан гавьяанд тохируулан тэдэнд тухайлан олгодог цол.