Гадныханд бензинээр дээрэлхүүлсэн өдрүүд үргэлжилж байна. За яахав харин ч дотроо хэмлэлдэхгүй эвтэй байж БИД БЯРТАЙ ШҮҮ гэдгээ Ивануудад харуулах ёстой юм шүү! Ер нь хэрэглэгч биш, үйлдвэрлэгч болж бяртай болцгооё. Нэр байна, шар байна даа айн.
Оросоос наашаа бензин түлш гэнэт ачуулахаа больсон шалтгаан нь тодорхойгүй. Үнээ нэмэх гээд байгаа бол нэмэгдсэн үнээр нь ч хамаагүй авъя гэхээр ачиж явуулахгүй байна. Бензин түлшний шантааж хэзээ нэг өдөр ийм байдалд хүрэх нь тодорхой байсан. Энэ бол ард түмний ч зовлон. Засгийн газрын ч зовлон. Нийт Монголчуудын зовлон. Тэгэхээр ийм үед иргэд Засгийн Газартаа итгэж, дэмжиж цул байх ёстой шүү. Засгийн газар харин гадныхны өөдөөс ганц удаа худлаа инээгээд кармаандаа салаавчтай асуудлын ард гарах юм шүү.
Балагт Дубайн гэрээгээ онгичуулсан Рио Тинтогийн гар хөлүүд хажуугаар нь далимдуулаад Засгийн Газрыг унагах хар ажлуудыг хийгээд эхэллээ. Ер нь үеийн үед Засгийн газар, иргэдийг хагалж талцуулах ажлыг гадны гар хөлүүд болсон хогийн шаарнууд л хийдэг. Олон жилийн турш нөгөө цахилгаан станцууд, нефтийн үйлдвэрээс эхлээд том том төслүүдийг гацааж ирсэн нь энэ улсыг мөнхийн хэрэглээний боолчлолд байлгах гадныхны л сонирхол шд.
Би хэлдэг. Цаашдаа ч хэлнэ. Монгол улс үйлдвэрлэгч орон болох ёстой. Ажлын байрууд нэмэгдэж залуучууд Солонгост биш эх орондоо, хайртай хүмүүсийнхээ хажууд хөдөлмөрлөх ёстой. Тэр нефтийн үйлдвэрээ хурдан ашиглалтанд оруулж бензинээр дээрэлхүүлэхээ больё. Нөгөө таван толгойн цахилгаан станц, 5-р цахилгаан станцаа ч одоо хөдөлгөөд цахилгаанаар дээрэлхүүлэхээ больё!
Одоо харин нэг юмыг анзаараад авах хэрэгтэй! Энийг далимдуулж дарийн утаа үнэрлэж үзээгүй ямар, ямар бандаашууд попын тайзан дээр уянгалж иргэдийг турхирахыг хараад аваарай…
Б.Жаргалсайхан