Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын “Үндэсний Номын Сан”-гийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
“Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйл Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх:
1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.