УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийгмийн шүүмжлэл дагуулаад буй “Богд Зонхова” цогцолборын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “32 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Богд Зонхова” цогцолборын асуудлыг УИХ-аас бус Засгийн газраас оруулж ирсэн. Засгийн газар 2022 оны улсын төсвийн УИХ-д өргөн барихдаа энэ асуудлыг Соёлын сайдын багцад оруулж ирсэн байсан.
Нийгмээс зүгээс маш их шүүмжлэл ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч тодорхой хүмүүсийг дуудаж чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар “Богд Зонхова” цогцолборт төсөвлөгдсөн хөрөнгийг царцааж, эрүүл мэндийн салбар руу оруулах шийдвэр ойрын үед гаргах юм байна. Хөрөнгө оруулалтыг царцаана гэдэг нь санхүүжилт хийхгүй зогсооно гэсэн үг. Тэгээд Засгийн газар өөрөө төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж, шийдвэрлэнэ.
УИХ энэ асуудлыг оруулж ирсэн зүйл байхгүй” гэлээ.