Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ.
Тодруулбал нэгдүгээр сарын 15-ны Бямба гарагт 40 тээврийн хэрэгслээр 59 чингэлэг бүхий 963.4 тонн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна.
Импортын барааны гаалийн бүрдүүлэлт 09:00-24:00 цагт хийгдэж байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.