Сошиал хуудсанд хуурамч хаяг нээж байгаад бусдыг гүтгэн доромжилдог байдал хэрээс хэтэрлээ. Шударга шүүмжлэл, эсэргүүцэл, дургүйцэл байж болно. Гэвч нэр нүүрээ нуусан хуурамч хаягнаас ямар ч ёс суртахуйнгүйгээр бусдыг доромжилдог боллоо. Жишээлбэл, Battur Ochirsukh гэж өөрийгөө нэрлэсэн хуурамч хаягнаас бичиж буй зүйлс жирийн шүүмжлэл гэхээсээ эрүүгийн шинжтэй доромжлол гэж харагдаж байна.
Тэгвэл Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэг 110 дугаар зүйлийн 110.1-т “Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.
Battur Ochirsukh гэх хуурамч хаягтай иргэний хувьд өөрийг нь хэн ч мэдэхгүй, хэн ч олохгүй гэж бодон ийнхүү дур зоргоороо бусдыг доромжилж суудаг байх. Гэвч ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчдын хувьд хуурамч фейсбүүк хаягны цаана суугаа хүнийг олж илрүүлэх шиг амархан зүйл байхгүй. Харин иргэд мэдлэггүйгээсээ болж шийтгүүлэх, торгуулах явдал буурахгүй байгааг мэдэгдсэн.
Battur Ochirsukh гэх хуурамч хаягтай иргэний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн л гэж тайлбарлах байх. Тэгвэл тэр үзэл бодлоо илэрхийлж үү, эсвэл бусдыг гүтгэн доромжлоод байна уу гэдгийг өөрийнх нь фейсбүүк хуудаснаа бичиж байршуулсан сүүлийн постуудаас харъя.
Улс төрийн зорилготой хөлсний тролл гэгч шинэ ажил бий болсон. Battur Ochirsukh хаягны ард нэг залуу мундаг ажил хийгээд сууж байгаа л гэж бодож суугаа байх. Гэвч хуулийн байгууллагын үүд сахиж, торгууль, шийтгэврийн хуудас аваад эхлэхээр хийж буй ажил нь буруу байсныг ойлгох биз. Олон хүнийг доромжилсон. Доромжлуулсан хүмүүс ч дуугүй хараад суухгүй нь ойлгомжтой. Тэгэхээр Battur Ochirsukh хаягны цаана нуугдах залуу хариуцлага хүлээх нь цаг хугацааны л асуудал юм…