БХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга хурандаа Г.Болорт Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртээхээр болжээ. Цолыг Монгол цэргийн өдрөөр гардуулах юм байна. Хурандаа Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер гээд анхны гэх тодотголууд түүнийг дагадаг.