АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэхээр АН-ын удирдлагууд УДШ-д хандлаа.
-Энэ үеэр АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулга: Улсын дээд шүүхийн 38-р тогтоолын дагуу АН даргынхаа сунгааг зарлаж, АН-ын нийт гишүүдийн саналаар дарга тодорсон. Өнөөдөр өдрийн сайныг харж, АН-ынхан даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байна. Бүртгэх, бүртгэхгүй нь Улсын дээд шүүхийн асуудал. Би бол бүртгэх ёстой гэж бодож байна. Учир нь, Дээд шүүх бол бүртгэлийн л байгууллага.
АН-ын улс төрийн зөвлөл эв нэгдэл хангахаар уулзалтууд хийж байна. Дунд болон анхан шатны байгууллагынхантай уулзана” гэлээ.