ЕБС-ийн сурагчид биеийн тамирын хичээлийнхээ үеэр амны хаалттай гүйсний улмаас ухаан алдан унаж, нэгнийх нь тархинд цус харважээ гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
БШУЯ-ны албан эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй. Мөн тухайн мэдээллийн эх сурвалж, нэр нь тодорхойгүй байсан. Хүүхдүүд амны хаалтгүй хичээллэж болно гэсэн Эрүүл мэндийн сайдын зөвлөмжийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсныг бүх сургуульд хүргэсэн” гэсэн хариуг өглөө.