Египетийн Аялал Жуулчлал, Түүхэн Өвийн Яам 30-ны өдөр мэдэгдэхдээ, Гиза мужийн Саккара нутгаас 250 ширхэг ширлэж будсан модон авс, 150 гаруй эртний хүрэл хөшөө зэрэг 2500 жилийн өмнөх түүх соёлын дурсгалыг илрүүлсэн байна гэлээ.
Египетийн эртний олдворын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазири 30-ны өдөр малтлагын газарт ажиллах үеэр хэлэхдээ, Египетийн нэг археологийн багийн олж илрүүлсэн эдгээр модон авс маш сайн хадгалагдсан үдсэн бөгөөд дотроо муми, будагтай модон хайрцаг, сахиус байсан, үүнээс гадна мөн эртний болон ойр үеийн хүрэл баримал 150 гаруйг олж илрүүлсэн гэжээ.
Саккара бүс бол эртний Египетийн соёл иргэншлийн гол балгас байж, хамгийн эртний шат бүхий пирамидыг багтаасан Фараонуудын пирамид, язгууртны булш олноор олджээ.