Teach for mongolia fellowship 2022-2024 хөтөлбөр энэ жил анхны элсэлтээ авч хөдөө орон нутагт багшилж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй залуусыг сонгон шалгаруулсан.
Эдгээр залуус шинэ хичээлийн жилээс аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудад багшлах бөгөөд Teach for Mongolia, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хамтран зохион байгуулсан зуны сургалтаа амжилттай төгслөө.
Тус сургалтаар багшлахуйн суурь ур чадвар, онолын мэдлэг хийгээд манлайлал, хувь хүний хөгжлийн хичээлүүд орж, залуу багш нараа чадавхжуулаад байна.