Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.
Сүүлийн өдрүүдэд манай улсад КОВИД-19-ийн BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна.
Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд
- Гэр бүлийн орчноос
- Ажлын байрнаас
- Олон нийтийн газраас халдвар түгээмэл авчээ.
Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна.
Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл
- 27.2% 0-4 нас
- 44.6% 5-11 нас
- 19.7% 12-15 нас
- 8.4% 16-17 нас байна.
Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.
Манай улсын тухайд наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг.
302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.