Орчин үеийн цөмийн дайны уршгаар 5 тэрбум хүн амиа алдах магадлалтайг АНУ-ын Ратгерсын их сургуулийн шинжээчдийн хийсэн шинэ судалгаа харуулж байна.
Тус сургуулийн эрдэмтэд цөмийн мөргөлдөөний зургаан өөр хувилбарын үр нөлөөний зураглалыг гаргасан аж. Судалгаанд дурдсанаар хамгийн муугаар тооцоход АНУ, ОХУ-ын хооронд дайн гарч, талууд энэ дайнд бүх хүчээ дайчилбал хүн төрөлхтний талаас илүү хувь нь үрэгдэх боломжтой байна.
Түүнчлэн өлсгөлөнгийн хор уршиг үхлийн аюултай дэлбэрэлтээс учирсан хохирлоос давах магадлалтайг тогтоожээ. Дээрх тооцооллыг цөмийн зэвсгийн дэлбэрэлтээс үүдэлтэй түймрээс шалтгаалан агаар мандалд хэдий хэмжээний тортог орох боломжтойг тогтоосны үндсэн дээр хийжээ.
“Бид ямар ч тохиолдолд цөмийн дайн гарахаас урьдчилан сэргийлэх ёстой гэж судлаач Алан Робок судалгаандаа онцолжээ.