Оросын өгсөн цохилтын улмаас ням гарагийн орой Украины Харьков, Донецк мужуудад эрчим хүч тасарч есөн сая орчим иргэн түнэр харанхуйд автлаа. Тодруулбал Харьковийн ихэнх хэсгийг эрчим хүчээр хангадаг 5 дугаар цахилгаан станц цохилтод өртжээ.
Украины цэргүүд Оросын эсрэг сөрөг довтолгооны дүнд зүүн хэсгийнхээ 3000 орчим км газрыг амжилттай буцаан авсаны дараа Оросууд ийнхүү дэд бүтцийнх нь чухал обьектыг бай болгосон гэж Украин буруутгалаа.
Оросын тал Украины ард иргэдийг гэрэл, дулаанаас нь салгасан нь энгийн иргэдийн эсрэг санаатай явуулж буй хулчгар үйлдэл хэмээн үзэж байгаагаа Украины тал мэдэгдлээ. Тог тасарсны улмаас орон сууцны шахуурга унтарч усгүй болсон байна. Гэхдээ албаны хүмүүс шуурхай ажилласны үр дүнд ихэнх хэсэгт эрчим хүчийг сэргээгээд байна.