УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
“Монгол Улсын эдийн засаг одоо ямар байгаа вэ, сүүлийн зургаан жилд эдийн засаг ямар болсон, ирэх 2023 онд эдийн засгийн төсөөлөл ямар байх вэ гэдэгт бид 13 асуудлаар мэдээллүүд гаргачихсан.
Төсвийн байдал, сүүлийн хэдэн жилийн үзүүлэлтийг харахад Монгол Улсад дундаж давхарга гэж байхгүй болох нь. Ядуурал асар ихээр нэмэгдэх нь. Өдрийн 2 доллароос доошгүй орлоготой хүнийг буюу сарын 60 долларын орлоготой хүнийг ядуу биш гэж үзэж байгаа. Сарын 200 мянга+1 төгрөгийн орлоготой хүнийг Монголын Засгийн газар ядуу биш гэж үзэж байна. Энэ бүх бодлогуудын үр дүнд зүүний нам олон жил бодлого хэрэгжүүлж, зөвхөн сонгуульд ялж, зөвхөн олон нийтийн уур амьсгалыг дарж байх үүднээс асар их халамжийн бодлогууд явуулсаар байгаад Монгол Улс өрийн хямралд орлоо.
Дэлхийн банк Монгол Улсын өрийг ДНБ-ий 90 хувьтай тэнцэхээр болчихсон гэж байна. Бүх өрийг оруулж тооцохгүйгээр мэдээлж байна гэж байна. Ирэх жил 10 их наядын өр нэмж тавихаар тоо харагдаж байна. Үүнээс талыг нь дотоодын зах зээлээс үнэт цаас гаргаж авна гэнэ. Бизнесүүдэд мөнгө очихгүй, Монгол Улсын эдийн засаг төржсөн, социалист, төр давамгайлсан эдийн засаг болж хувирч байна” гэв.