“Анод”-ын дампуурлын цаана эрүүдэн шүүлт, гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэх асуудлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр “ЦЕГ-ын даргад энэ асуудлыг тодруулж хэвлэл мэдээллийн байгууллагад албан мэдээлэл өгөх чиглэл өгсөн. Миний хувьд өчигдөр лайвыг нь хагас дутуу үзлээ. Хэрвээ тэр лайв дээр дурдагдсан үйл явдал нөхцөл байдал бий болсон бол энэ маш ноцтой зүйл юм. Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд болон холбогдох албаны хүмүүс энэ талын мэдээллийг та бүхэнд өгөх байх” гэлээ.