Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт оршдог Жаргантын гол нь -50 хэмд хөлддөггүй тул нутгийн иргэд амьд устай гэж үздэг. Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн байдаг гэнэ. Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог. Голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг байна.