Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг “протокол“ зөрчин хатан хааны биед хүрсэн бичлэг цахим орчинд олны шүүмжлэлийг дагуулж байна.
Учир нь дипломат ёсоор эзэн хаан болон хатан, гадаад улсын төрийн тэргүүний биед хүрэхийг дотоод журмаараа хориглосон байдаг аж. Дипломат албаны “протокол” гэж юм бий. Япончууд энгийн хүмүүс ч бие биедээ хүрдэггүй, бөхөлзөж мэндчилдэг. Өөр соёл, зан заншлыг хүндлэх нь глобалчлалын эрхэм нэг чанар байх ёстой.
Энэ талаар цахим орчинд “Японы хатан хааных нь биед хүрсэнд Япончууд маш их дургүйцэж байна даа. Хаан, хатан өөрөө гараа өгөөгүй бол гараа өргөж барьж болохгүй, хаан хатны биед ямар ч хүн хүрэх эрхгүй шүү дээ. Англи, Япон, Испани хаантай улс хаана ч адилхан” гэжээ.