Хоёр хүүхэд, долоон автомашин мөргөсөн Ч.Маралмаа хотын төвийн кофе шофт цахим гавгүй явж байна гэх бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан.
Түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШГЕГ-т даалгасан юм.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад “Ч.Маралмаа Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж, хүргүүлсэн. Ингэсэн тохиолдолд анхан шатны шүүхээс гаргасан жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийдвэрийн биелэлт түдгэлзсэн байгаа.
Тэгэхээр шийдэх тогтоол хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсны дараа манай байгууллагаас ажлын тав хоногт багтаан шүүгдэгч Ч.Маралмааг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар хүргэж өгнө. Үүний дараа цахим гав зүүх хяналтдаа орно” хэмээн тайлбарлав.
Харин уг хэргийн талаар Улсын Дээд Шүүхээс “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол албажсан. Өчигдөр уг тогтоолыг гомдол гаргагчид гардуулж өгсөн. Ачаалал их байгаа учир анхан шатны шүүхэд хүргэгдэж амжаагүй байна. Энэ долоо хоногт багтаан хүргэнэ.
Анхан шатны шүүх дээр хэрэг нь очсоны дараа тав хоногийн дотор шүүгдэгчийг тогтоолтой нь хамт хүргүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэж өгнө” хэмээн мэдээлэв.