Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/ нь Чулуутын хавцлаас хөл алдан унаж амиа алджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж өнөө өглөө 06:24 цагт Чулуутын хавцлаас цогцсыг олж гарган тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.