Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн наймдугаар сарын 19-27-ны хооронд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцож буй бөгөөд эмэгтэй тамирчид /2023.08.27/ уралдаанаа хийсэн. Харин эрэгтэй тамирчид тэмцээний хамгийн сүүлийн өдөр буюу өчигдөр /2023.08.27/ өглөө 7:00 цагт уралдаандаа орсон юм.
Хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна.
Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар МУГТ Б.Сэр-Од Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааных. Тиймээс марафон гүйлтээр Б.Сэр-Одтой дүйцэх тамирчин дэлхийд байхгүй бөгөөд тэрбээр уг амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоож байна.