“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй Эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцэж байна.
Өнгөрсөн долоо хоногт яллагдагч Б.Ганхуяг Ерөнхий шүүгч Б.Халиун болон Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасан. Тэгвэл түүний хүсэлтийг хүлээн авахгүй боломжгүй гэж шийдвэрлэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Ерөнхий шүүгч Б.Халиун эхлүүлэв.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгч саналаа илэрхийлж, прокурорын яллах дүгнэлтийн эсрэг хариу тайлбараар үргэлжилж байна.