Азийн холимог тулааны “One championship” холбооны “ONE Fights Night 34” арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэхэд өчигдөр боллоо.
Уг тэмцээнд манай улсын тулаанч З.Шинэчагтага “One championship” холбооны долоо дахь тулаанаа БНХАУ-ын тамирчин Руй Чэнтэй хийлээ. Тэрбээр хоёр тамирчин гурван үеийн турш 15 минут тулалдсаны эцэст З.Шинэчагтага шүүгчийн саналаар ялалт байгуулав. Ингэснээр манай тулаанч “One championship” холбоонд долоон удаа тулалдахдаа тав ялж, хоёр ялагдсан амжилтыг үзүүллээ.
Манай тамирчин эхний хоёр үед ээлж дараалсан хүнд цохилтуудыг өгч байв. Хятадын тамирчны хувьд хэвтээгээс тулалдахыг илүүчилсэн боловч манай тулаанчийн хамгаалалт амжилттай болсон юм.
З.Шинэчагтага нь сүүлийн хоёр тулаандаа ялагдал хүлээгээд байсан. Өчигдрийн арга хэмжээ түүний хувьд чухал ач холбогдолтой байсан бөгөөд өчигдрийн тулаанд хэвтээ байрлалын хамгаалалтдаа илүү анхаарсан ажиглагдав.