• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 11
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

    Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

    Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

    Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

    Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ

  • Улс төр
    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй

by undesten
2023-10-30 13:15
in Нийтлэл
73
Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
SHARETWEET

Погром & Алия гэж юу вэ?

Одоогоос 7 жилийн өмнөх нийтлэлээ дахин толилуулъя. Израиль-ХАМАС-ын хоорондын мөргөлдөөний тухай Таны мэдлэгийн оршил болог ээ!

Brexit Европт их гай тарина гэх шүүмжлэл, дайралт нэн их тааралдах боллоо. Европт антисемитизмын (еврейн эсрэг үзэл) шинэ хүчирхэг давалгаа үүсгэж, тэр нь жүүд нарыг Европоос дайжахад хүргэж мэднэ хэмээн Европын жүүдийн номлогчдын зөвлөлийн дарга, Москвагийн ерөнхий раввин Пинхас Гольдшмидт мэдэгдлээ. Тэрээр Европарламентад энэ талаар сэтгэл түгшим мэдэгдэл хийж, энэ тив бүх еврей нараасаа хагацах нээ хэмээн сүрдүүлэв. Соёлжиж гэгээрсэн XXI зуунд жүүд нарыг хөөж туух дээрээ тулна чинээ европчууд муухай санаалаагүй байх. Тэднийг үндэстний хувьд үзэн ядаж үй олноор нь цээрлүүлэн 6 сая хүний аминд хүрсэн нацистуудыг бид мартаагүй байна. Тэгтэл өнөө цагт тэр нь амилаад ирж буй бололтой. Байр нь солигдчихож. Одоо бол нацистууд бус, ерөөсөө европчууд ч биш, Европын мусульманчууд тийм нүгэл үйлдэнэ гэнэ. Жүүд нарыг жигшин зэвүүцэж хөөж туух, алж хядах, хор хүргэх явдал бүр хэдэн мянганы түүхтэй үзэгдэл болох талаар түүхэн аялал хийе.

“Еврейские погромы” гэх (хомроголон хядах – Anti-Jewish pogroms) орос нэршил XIX-XX зууны зааг үед Орост ихээхэн дэлгэрчээ. Армянчуудыг түрэгүүд хядсанаас дутахгүй үзэгдэл, гэм нь ганц нутагт, нэг хотод бус Хаант Орос даяар өрнөжээ. Томхон хядлагууд өмнө нь дундад зуунд Англи, Герман, Франц, Чех, Швейцарь гэхчлэн Европын томхон орнуудад явагдаж байв. Гэхдээ ХХ зууны эхээр Хаант Орост болсон хядлага хамгийн том, хамгийн жигшим нь. Харин түүхэн судруудад бичсэнээр бүр анх манай эрин дөнгөж эхлээд 0038 онд Александриад, 1066 онд Гранадад явагдаж, түүний дараа жүүдүүд үй олноороо Европ руу дүрвэж, анхлан Аль-Андалуст христианчуудын газар нутагт хүрчээ. Тэгэхлээр Европын жүүдийн түүх XI зуунаас яригдах болж байна. Гэвч хядлага үргэлжилсээр. Тэдийг жигшин зэвүүцэж хөөж туусан, алж хядсан Европын анхны погром нь Загалмайтны анхдугаар аян дайн үе 1096 онд Рейн мөрний сав газар дэгдэж, 12 000 жүүд илд мэсний бай болжээ. Дараа нь 1189-1190 онд Англид шинэ Хаанаа ширээнд нь залах үеэр жүүдийн эсрэг погром дэгджээ.

1320 онд Испани, Франц даяар жүүд нарыг авлаж, жүүдийн 120 сууринг түйвээн бусниулжээ. 1348-1351 онд Франц, Германд тахлын үеэр жүүд нарын 50 том, 150 жижиг сууринг устгаж бусниулжээ.  1391 онд Испанид 4000 жүүдийг нэг амиар хөнөөсөн хэрэг гарчээ. Испанид суурьшсан жүүдүүд Португал, Алжир, Марокко руу дүрвэв.

1648 онд Польшид 100 мянган жүүд алуулж, Польш, Украин дахь жүүдийн суурин дүүргүүдийн 3/1 нь үгүй болжээ. 1819 онд Германд жүүд нарыг айхтар гэсгээж байв гэхчлэн “Яасан ч заяагүй, хөөрхийлөлтэй ард түмэн бэ?” гэмээр мөрүүд хөврөөд байх нь тэр.  Раввин Гольдшмидтын ярьснаар Их Британи Европын Холбооноос гарсны дараа энэ тив тогтворгүй болж, харин исламистууд, радикал барууныхан хүчээ авах гэнэ. Жүүд нар тэгснээрээ хоёр галт тэрэгний завсарт хавчуулагдан дайрагдана, тэр хоёр нь хоёр талаасаа асар хурдтай явж байгаа хэмээн зүйрлэв.

Нэг галт тэрэг нь радикал ислам, исламын терроризм; нөгөө галт тэрэг нь хуучин Европын антисемитизм, хэт барууныхан. Хоёр поезд хоёулаа европын жүүд нарт бодит аюул занал, иймд хоёр поездыг хожимдоогүй дээр нь үтэр түргэн зогсоох ёстой хэмээн жүүдийн шашны “их хамба” Гольдшмидт айлдав. Гольдшмидтын үзэж байгаагаар, бүр уриалж байгаагаар Европт цагаачлан ирэгсэд бүгдээрээ европын үнэт зүйлийн тогтолцоонд бүрэн дасан зохицож, Ойрхи Дорнодоос тээж ирсэн тэр антисемитизм, радикализмаасаа бүрэн ангижирсан байх ёстой болох нээ!

Гэтэл өнөөгийн Европт жүүдүүд сэтгэл тайван аж төрж, суурьшиж, ажиллах нөхцөл хумигдаж байгаа хэмээн энэ раввин хэлж байна. Тэдний 22 хувь нь иудын шашны баяр ёслол арга хэмжээнд очихоос айж балмагддаг. Учир нь тэнд аюулгүй байдал нь баталгаагүй. Францын жүүдийн шашны 1200 томхон төлөөлөгчийн 40 хувь нь шашны бэлгэ тэмдэгээ ил зүүж явахаас айдаг, Бельгид 36 хувь нь мөн тэгдэг гэж байна.

Гольдшмидтийн зовинол үнэний ортойгоор барахгүй бүр батлагдана. Ганц баримт. Европт одоо бугшиж буй XXI зууны лалын экстремизм, өнгөрсөн зууны нацизмын хоорондын адил талыг олж харж ажигласан Ришар Праскье гэж франц зүтгэлтний тайлбар. Тэрээр Францын жүүдийн байгууллагуудын зөвлөлийн дарга. Радикал исламизм, нацизм хоёр ингэж дуу дуугаа авалцах гэж дээ хэмээн шогширч ирээд л бичсэн нь буй. Тэрээр Елисейн ордонд 2012.10.07-нд очиж, Ерөнхийлөгч Франсуа Олландад энэ үгээ хэлсэн байх ба цаадхи нь тэгтлээ шимтээгүй бололтой. Биднийг үхэл рүү хөтлөх үүрэг бүхий маш олон идэвхтэнүүдээс бүрдсэн лалын үүр хороод Франц даяар унтаж байна шүү хэмээн тэрээр бүр анхааруулж байжээ.

Орчин үеийн антисемитизм буюу жүүдүүдийг үзэн ядах үзлийн тодорхой жишээ нь ХАМАС-ын Харти дахь дараахи үгс: “Цаг нь болоогүй байна. Мусульманчууд жүүдүүдийг хараахан ялаагүй байна. Жүүдүүдийг алж эхлээгүй байна. Гэвч тэднийг мөшгөсөөр байх болно” гэх нь антисемитизм өнөөдөр радикал исламизмын гол үзэл суртал, өнгөрсөн үед нацизмын гол үзэл суртлын залгамж болсны илэрхийлэл бус уу? Нацистууд жүүдүүдийг жоом, харх, бактер нян, хордуулагч гэж нэрлэж байсан бол өнөөдөр радикал исламистууд жүүд, христианчуудыг хамтруулаад сармагчин, гахай, илжиг, нохой гэх нь юуны ялгаа байна хэмээн Праскье асууж байжээ.

Ерөнхийлөгч Ф.Олландад ингэж хандсаар байтал цаадхи нь налайж байж байгаад террорист халдлагыг өмнүүрээ гаргачихав. Алжир гаралтай франц залуу Мухаммад Мера Тулуз хот дахь жүүдийн коллежийн багш, сурагчдыг буудаж хөнөөсөн ба тэр үед нь Иерусалимаас очсон явуулын номлогч суманд нь өртжээ.

Мухаммад Мера 4 настай жүүд хүүхэд рүү тулгаж байгаад хээв нэг буудчихаад аллагаараа бахархсан. Лалын сайтуудад олзуурхан бичсэн. Өмнө нь Мухаммад Мера гурван цэргийн албан хаагчийг буудаж алсан нэгэн байв. Хэрэг үүсгээд мөрдөх явцад энэхүү Мера нь “Аль-Каеда”-гийн гишүүн, “Фурсан аль-изза” гэх бүлгийн дайчин байлдагч болох нь тогтоогджээ.

Энд Мера гэдэг залууг сурталчилж байгаа бус түүгээр төлөөлүүлэн Баруун Европт иймэрхүү ажил эрхэлдэг, тархиа угаалгачихсан, юунд ч бэлэн байгаа мянга мянган “Мера”-г дүрслэн үзүүлмээр байна. Мухаммад Мера дунд сургууль төгсөхдөө л 18 гэмт хэрэг цагдаад бүртгүүлчихсэн, 2000-аад онд Афганистан, Пакистанд зөндөө оччихсон, 2007 онд Кандагарт баривчлагдаад 3 жилийн ял авчихсан, 2008 онд Талибаны босогчид Кандагарын шорон руу дайрах үеэр 1200 хоригдол оргосны дотор энэ франц эр цохиж явсан аж. Радикал исламизмын үзэл суртлаар тархиа нэвт цэнэглэсэн залуу Францдаа эргэж очоод “Фурсан аль-изза”-д элсчээ. Тэгэхлээр ийм олон этгээд Европын олон хотуудад лалын хорооллуудад бүгэж байгаа, дээрээс нь “Арабын хавар”-ын хөлөөс дайжин дүрвэгч нэрээр хэдэн мянгаараа Европт оччихсныг нэр заасан Ришар Праскье, мөн Пинхас Гольдшмидт нар анхааруулж буй хэрэг бус уу?

Их Британид “British Еxit” гэх санал асуулга болоход 51.9 хувь нь Европын Холбооноос гарахын төлөө санал өгсөн. Ирц 72 хувьд хүрч, 33.5 сая хүн санал өгсний бараг 100  хувь нь цагаачлал, дүрвэгчдийн урсгалын эсрэг байсан. Хэрэв Францад Марин Ле Пен хатагтай Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал “French Exit” (Frexit) явагдахгүй гэх баталгаа байхгүй. Өөрөө яг тийм референдум явуулна хэмээн амласан.

Шинэхэн баримт. Унгар нь Сербитэй залгаа хил дээрээ урт өндөр хашаа босгож байна. Дүрвэгсдийн урсгалаас сэргийлнэ. Хилийн дагуу гахайн толгой өлгөж лалын дүрвэгсдийг айлгая гэдэг дээрээ тултлаа туйлширлаа. Унгараас Европарламентад суугаа депутат Дьёрдь Шопфлин Европын Парламентын индрээс улайм цайм тэгж хэлж байв. Унгарт референдум явуулаад үзтэл 95 хувь нь лалын голдуу дүрвэгсдийг нутагтаа оруулахгүй гэсэн дүн гарчээ.

Жүүд нар төдийгүй жирийн европчууд мусульманчуудаас нүүр бууруулж байгаа нь тэр юм. Хэрэв байдал эсрэгээр эргэж Европын ардчилал, хүний эрхийн өгөөмөр зан хөдөлж хаалгаа нээвэл  мянга мянган “Мухаммад Мера” орж ирээд жүүдийн байгууллага, синагог, суурин, хорооллуудыг түйвээх нь гарцаагүй. Тэгж гэмээнэ ээлжит “Алия” (‏хөрвүүлбэл сэргэн мандалт, сэрэлт, босч өндийх гэсэн үг) нүүрлэнэ.

Энэ нь Израиль руу үй олноороо дүрвэн очихыг хэлж байна. Тийм түүхэн үзэгдэл хэд хэдэн үе шаттай өрнөж байжээ. “Алия” гэдэг нь сионизмын үндсэн бүрдэл, Израилийн “Эргэж ирэх тухай” хуулиар хуульчлагдсан үйл явц юм. “Алия” нь Сионд эргэж очих жүүдүүдийн хүслээс үүдэлтэй. Түүх сөхвөл:

1) Aнхны “Алия” 1882-1903 онд Европ дахь их погромын үед тохиожээ; 

2) Хоёр дахь нь 1904-1914 онд дэлхийн нэгдүгээр дайны өмнөх их бужигнааны үед; 

3) гурав дахь нь 1919-1923 онд Оросын хувьсгал, ард иргэний дайны дараа; 

4) дөрөв дэх нь 1924-1929 онд Орос дахь яргалал, өлсгөлөн, хамтралжуулалтын сүүдэр дор; 

5) 5 дахь нь 1929-1939 онд нацистууд засгийн эрх авсан, Европ их дайны босгон дээр ирсэн үед өрнөжээ.

Дэлхийн II дайн бол жүүдийн их холокастын үе юм. Их сүйрэл хэмээн буулгана.  “Алия Бет” гэх түүхэн шилжилт хөдөлгөөн 1933-1948 онд үргэлжилжээ. Ийнхүү Израилийн үндсэн хүн ам зовсон ертөнцийн өнцөг булан бүрээс Сион нутагтаа цугларчээ. Израиль Улс 1948 онд байгуулагдаад л маргаашаас нь арабчуудтай дайтаж эхэлсэн. 1950-иад онд энэ улс цэгцрээгүй, дайны байдалд байхад дараагийн “Үй олны Алия” тохиосон ба хожмоо улс улсаас репатриац (эх орон руу нь буцаах) маягаар Алия өрнөж байв.

СССР-ээс 1970-аад оны турш жүүд нарыг, Этиопоос “Моше”, “Шломо” ажиллагаагаар үй олон жүүд нарыг явуулжээ. СССР нурсны дараа 1989-2004 онд сүүлчийн “Алия” түүхнээ бүртгэгдээд байна.

“Алия” гэдэг нь буянтай үйлс, эх орон элгэн саднаа гэсэн жүүд цустай хүн бүхэнд дуудлага болон очно гэж үзээд “Алия” нэртэй улс төрийн нам (Исраэль ба-Алия буюу Yisrael BaAliyah, англиар утгачилбал Israel on the up) хүртэл байгуулагдан Израилийн парламентад төлөөлөлтэй болж бүр Засгийн газарт хэд хэдэн сайдаа суулгаж байв. Орос хэлтэн жүүдүүдийн эл нам 1996-2003 онд Израильдаа үлэмж нөлөөтэй байснаа одоо Ликуд намд нэгдэж оржээ. Жүүд нараар их оролдож, байнга дарамтлан ад шоо үзүүлсэний шан удахгүй Европоос дараагийн Алиягаар нөхцөлдөх нигуртай. Израиль Улсыг хүний урсгал дарна, харин бэхжүүлэх л байх даа?

Д.Баярхүү

ShareTweet

Related Posts

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…
Нийтлэл

Нулимснаас төрсөн Ардын жүжигчин…

2026-02-19 12:08
“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар
Нийтлэл

“Халуун элгэн нутаг” дууны үгийн орчуулга, тайлбар

2026-02-12 17:41
Миний Арслан (сайн найзыгаа дурсав)
Нийтлэл

Миний Арслан (сайн найзыгаа дурсав)

2026-01-28 19:32
}

Шинэ мэдээ

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

by undesten
2026-07-10 12:00
3

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

by undesten
2026-07-10 11:14
1

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

by undesten
2026-07-10 09:03
0

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

by undesten
2026-07-09 22:50
3

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

by undesten
2026-07-09 19:58
1

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

by undesten
2026-07-09 15:27
3

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

by undesten
2026-07-09 14:20
0

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

by undesten
2026-07-09 13:30
0

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

by undesten
2026-07-09 09:26
3

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

by undesten
2026-07-09 09:08
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай