Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2024 оныг нийтийн тээвэрт гол анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөснөө өчигдөр товч танилцуулав.
БНХАУ-ын үйлдвэрээс эхний 35 автобусыг авч, шинэ оны эхний өдрөөс нийтийн тээврийн шугамд явуулж эхэлсэн бол нэгдүгээр сарын 8, 10, 21-нд тус бүр 50 шинэ автобус оруулж ирнэ. Ийн графикийн оруулсаар нэгдүгээр сарын 30 гэхэд 600 автобусаа бүрэн хүлээн авна.
Хоёрдугаар сараас нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оруулж, богинын рейстэй болгоно. Автобусны тасалбарын үнийг 1350 төгрөгг болговол нийтийн тээврийн салбар ашигтай ажиллана гэсэн судалгаа байна.
Ирэх сарын нэгнээс богинын рейстэй болж, нийтийн тээврийн тасалбарын үнийг 1000 төгрөг болгоно. 1000 төгрөгийн билетээр тухайн өдөртөө дөрвөн удаа үйлчлүүлнэ. Үүнээс илүү зорчих бол дахин тасалбар авч үйлчлүүлэх зохицууаллтыг оруулна.
Нийтийн тээврийн одоогийн маршрутаар түгжрэлээс болж автобусууд нэг талдаа гараад гацчихдаг. Нөгөө талд нь иргэд автобус удаан хүлээдэг асуудлыг шийдэх зорилгоор нийтийн тээврийн автобусыг богинын рейстэй болгохоор шийдвэрлэсэн.
хоёрдугаар сараас шинэ автобусууд бүрэн орж ирэхэд энэ зохицуулалтыг хэрэгжүүлнэ. Цаашид жил тутам цөөн тоогоор автобус авах замаар автобусны парк шинэчлэлийг бүрэн хийнэ. 2024 оны сүүлчээр дахин 40-50 автобус авахаар төлөвлөсөн гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ярилаа.