“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр өглөө /2024.04.15/ Цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр түүний хамааралтай “Тээвэр хөгжлийн банк”, “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг аж ахуйн эгжүүдэд Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийж байгаа аж.
Тэгвэл яг одоо “Алтайн хүдэр”-н гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авахаар Эрүүгийн цагдаагийн албанд авчирлаа.