УИХ-ын чуулганы “отгон” хуралдаан болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд парламентаар хэлэлцүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Энэ парламент хүний эрхийн чиглэлээр олигтой хууль баталж чадсангүй. Миний санаачилсан Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, Батлах хамгаалахын салбарт хүний амь эрстэхийг зогсоох тухай хуулийн төслүүд дэмжигдээгүй. Гэтэл дахиад л цэргийн алба хаагчийн амь нас эрстэж байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн олон хууль батлагдсан. Жишээ нь, Засгийн газраас оруулж ирсэн хуулиудыг дандаа яаралтай горимоор хэлэлцэн баталсан. Засгийн газрын сайдууд нь ингэж болохгүй гэж байхад салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэхгүй маш олон хууль баталлаа. Ийм байж болохгүй.
Мөн ирц хангалтгүй байхад маш олон хууль баталсан. Үүнийг дагаад хуулийн хулгай их явлаа. Тухайлбал, хамт өргөн мэдүүлсэн хуулиуд эрсдэл дагуулахаар байсан” гэв.
Түүний энэ үгэнд УИХ-ын дарга Г.Занданшатар багагүй эгдүүцэв. Тэрбээр “Сүүлийн өдөр ийм ярьж болохгүй. Ажлаа сайн хийгээгүй байж ийм юм яриад байж болохгүй. Сонгууль болохоор гэнэт сэрж байгаа юм шиг. Өмнө нь ярьж байхгүй яасан юм” хэмээн “загнав”.