БНСУ-ын хуулийн байгууллагаас өнөөдөр тус улсын тэргүүн хатагтай Ким Кеон Хиг хувьцааны үнийг будлиантуулж, бусдаас үнэтэй брэндийн цүнх авсан хэрэгт холбогдуулж, шалгаж байгаа тухай мэдээллээ.
Прокурорын байгууллагаас мэдэгдэхдээ, Ким Кеон Хиг 2009-2012 оны хооронд BMW группийн БНСУ дахь борлуулагчийн Германы автомашины компанийн хувьцааны үнийг будлиантуулахад оролцсон хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа.
Мүн Жэ Инийг эрх барьж байгаа хугацаанд прокурорын байгууллагаас түүний эхнэр Ким Кеон Хигд хоёр удаа бичгээр мэдүүлэг авч байсан боловч түүний хариулт хангалтгүй, нотолгоо муутай байсан юм байна.
Түүнчлэн Ким Кеон Хиг “Зохисгүй хүсэлт, эд хөрөнгө хүлээн авахыг хориглох тухай хууль”-ийг зөрчжээ.
Мөн тэрээр 2022 оны 9-р сард 3 сая воны (ойролцоогоор 16 мянган юань) үнэтэй брэндийн цүнх хүлээн авсан асуудал нь ч хуулийг байгууллагад шалгагдаж байгаа аж.
Прокурорын байгууллагаас өнгөрсөн тавдугаар сард ажлын хэсэг гарч, тэргүүн хатагтайд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.