Өвөрхангай аймагт шонхор шувуу агнаж байгаа Арабчуудтай холбоотой асуудал нэлээд шуугиан тарьж байна. Асуудлыг тэмцэгч Б.Цэгмид болон зарим лайв хийдэг иргэд өрдсөн бөгөөд Б.Цэгмид нэг лайв мэдээллийнхээ үеэр “Бид одоо л шонхор шувуугаа хамгаалж хайрлахгүй бол яг л хангарьд шувууны түүх давтагдах гээд байна. Дээр үед эрх мэдэлтэй хаад ноёдууд хангарьд гэх сайхан шувуугаа бүгдийг нь зараад мөнгийг нь идсэн шүү. Бас тэр луу байна. Хаана байна. Одоо бүгд устаад алга болсон” гэж ярьжээ.
Хангарьд чинь юу билээ? Б.Цэгмид үнэхээр хангарьдын амьд амьтан гэж боддог уу. Эсвэл зүгээр олны анхаарал татахын тулд ийм мэдэгдэл хийв үү. Ямартай ч иргэд түүний тэмцлийг маш ихээр дэмжиж зарим нь бүр хангарьд шувууг үнэхээр амьд амьтан мэтээр сошиалд бичиж эхэлжээ.
Гэвч хангарьд бол домгийн шувуу юм. Үлгэр домогт өгүүлэх дээ түүнийг шувууны хаан буюу гайхамшигт хүч чадалтай, том биетэй, хүн адил мутартай хэмээн дүрсэлсэн байдаг.
Эрдэмтэн Я.Цэвэл толь бичигтээ “гарьд” гэж оруулаад “домгийн шувуу бөгөөд жигүүртний хаан” гэж тайлбарлажээ.