АНУ-ын Хавайн арлын Хонолулуд төвтэй Үндэсний цаг уурын албанаас агаарын даралт огцом буурч, уулархаг нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсон гэж мэдээллээ. Мауна Кеа уул нь Хавай арлын хамгийн өндөр уул бөгөөд далайн түвшнээс дээш 4207,16 метрийн өндөрт оршдог.
Цаг агаарын байгууллагын мэдээллээр 14.5 см зузаан цас орсон байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ч цас, бороо холилдож орох төлөвтэй байгаа аж. Тиймээс аялагчдад үзэгдэх орчин хязгаарлагдах бусад төрлийн хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулсаар байна.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: accuweather.com