БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 12-р сарын 3-ны 23.20 цагт цахим хуудаснаа дараах анхааруулга мэдээллийг гаргажээ.
Мэдээлэлд:
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024 оны 12 дугаар сарын 3-ны 22:15 цагийн үед “Онцгой байдал” зарлалаа.
Онцгой байдал зарласантай холбогдуулан БНСУ-д оршин сууж байгаа иргэд Та бүхэн:
-
Хүлээцтэй, тайван байх
-
Аль болох гадуур явахгүй байх
-
Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-9595-3464 дугаарт яаралтай холбогдоно уу гэжээ.