Мягмар гарагт Москва хотод электрон скүүтэрт нуусан тэсрэх бөмбөг дэлбэрч, цөмийн зэвсэгт хүчний генерал амиа алджээ.
Тодруулбал, Кремлиэс 7 км зайд орших Проспект дүүргийн орон сууцны гадаа бөмбөг дэлбэрсэн.
Улмаар ОХУ-ын Цацраг, хими болон биологийн зэвсэгт хүчний командлагч, генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан гэж Оросын төв хэвлэл мэдээлэв.
Оросын Телеграм сувагт нийтлэгдсэн зургуудаас дэлбэрэлтийн улмаас сүйдсэн орон сууцны орц болон цасан дээр цусанд будагдсан хоёр хүн хэвтэж байгаа нь харагдах аж.
Даваа гарагт Украины прокуророос Кирилловыг хориотой химийн зэвсэг ашигласан гэж мэдэгдсэн ч ОХУ-аас үүнийг няцаасан.
Эх сурвалж: Reuters