Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхдээ Эрдэнэс Тавантолгой компанийн 12-р сарын 20-ны байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан.
Хувьцаа эзэмшигч иргэн бүрд ногдол ашиг дунджаар 350 мянган төгрөг олгох боломж бүрдсэн. Ногдол ашгийг өөр зүйлд зарцуулахгүй, хуулийн дагуу иргэддээ олгоно.
Өмнө нь хавар олгож байсан бол энэ жил хүйтний улирал олгоно. Инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгох болно” гэж мэдэгдсэн.
Өчигдрөөс эхлэн иргэн бүрийн дансанд Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны 2024 оны ногдол ашиг болох эхний удаагийн 135 мянган төгрөг 10 хувийн албан татвар суутгасны дараах дүнгээр буюу 121500 төгрөгийг шилжүүлэв. Хэрэв таны хувьцааны дүн 1072-оос бага бол ногдол ашиг 121500-гаас бага дүнгээр тооцогдоно.