АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт улсад нь импортлох бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна хэмээн зарлав.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт улсад нь импортлох бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна хэмээн зарлав.
Канадын засгийн газар Трампын албан ёсны захирамж гартал тус мэдэгдэлд нь ямар нэг хариу арга хэмжээ авахгүй гэсэн байна.
АНУ-д гангийн импортоор тэргүүлэгч улсууд нь Канад, Бразил, Мексик, Өмнөд Солонгос, Вьетнам гэсэн улсууд аж.
Үүнээс гадна энэ долоо хоногийн дундуур “харилцан татвар”-ын бодлогоо зарлах гэнэ.
Өөрөөр хэлбэл аль нэг улс АНУ-ын бараанд хэр хэмжээний татвар ногдуулна, түүнтэй нь адил татварыг тухайн улсад ногдуулж эхлэх юм байна.
Энэ талаар Трамп “Энгийнээр хэлэхэд, хэрэв бидэнд татвар ногдуулбал, бид ч бас ногдуулна” гэв.
Эх сурвалж: Reuters