Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан “BYD Company Limited” компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтаар “BYD” компанийн зүгээс нийслэлд цахилгаан автомашины түргэн цэнэглэх /Fast charging/ цэгүүдийг өөрийн хөрөнгө оруулалтаар барих хүсэлтээ илэрхийлсэн байна. Мөн хотын түгжрэлийг бууруулах үр ашигтай батарейд суурилсан агаарын замын “Sky Shuttle Mono Rail Transit” тээврийн хэрэгслийг нийслэлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцэв.










































































