Дөрвөн өдрийн өмнө загвар өмсөгч Кендалл Женнер өөрийн Instagram хуудсаараа дамжуулан adidas брэндийн нүүр царайгаар ажиллах болсноо зарласан билээ.
Ийнхүү шинэ гэрээ байгуулснаар залуу бүсгүй одооноос эхлэн adidas-ын шинэ сурталчилгаанд гол дүр гүйцэтгэж, брэндийг төлөөлсөн уулзалт хийж, мөн мэдээж хэрэг өдөр тутамдаа брэндийн хувцсаар гоёх болно.
Энэ дашрамд дурдахад Кендалл бол спорт хувцасны томоохон брэндийг төлөөлөх болсон анхны Кардашьян биш юм. Түүний дүү Кайли Puma-гийн нүүр царайгаар сонгогдсон бол, хүргэн ах Канье adidas-тай хамтран Yeezy цуврал дээр ажилладаг байгаа. Түүнчлэн алдарт Хадид гэр бүлийн Жижи Reebok-ийг, харин Белла Nike брэндийг төлөөлдөг билээ. Ингээд харахад олон нийтийн сүлжээнд олон дагагчтай орчин үеийн \”It\” залуус спорт хувцасны зах зээл дэх үндсэн тоглогчдыг хуваан авчээ.
Хэдийгээр Кендалл Женнерийн гэрээ саяхан хийгдсэн ч тэрээр үнэн хэрэгтээ олон жилийн өмнөөс эхлэн adidas-ын загваруудаар гоёж ирсэн нь тун сонирхолтой. Магадгүй ийм ч учраас брэндийн удирдлага түүнийг сонгох шийдвэр гаргасан байж болох юм. Спорт хувцсыг дэгжин стильд оруулан, шилдэг street style төрх бүрдүүлдэг түүний өмсөх дуртай adidas-ын кетүүдийг доороос харцгаая.
www.buro247.mn