Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар төлөгдөх юм.
Алхам:
- Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаар
- QPay үйлчилгээ цэс рүү нэвтрээд
- Зөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах болно
- Төлбөр төлөх гэсэн дээр дархад
- Нэвтрэх нэр болон Нууц үг асууна. Энд та өөрийн дансны нууц кодоо бичнэ.
- Амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл харагдах болно гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.