Граммигийн шагналт дуучин Бейнсе ихрүүдээ төрүүлсний дараа анх удаа нөхөртэйгөө болзоонд явжээ. Хосууд хоёр сарын өмнө Руми, Сир Картер нэртэй бяцхан ихрүүдтэй болж бүл нэмсэн юм. Тэд уржигдар Холивуудад байрлах нэгэн ресторанд оройн хоолонд орох үеэр сэтгүүлчдийн дуранд өртжээ. Зарим фенүүд нь түүнийг бага зэрэг жин нэмсэн гэлцэж байлаа. Хамгийн сүүлд ихрүүддээ зориулан зургаан асрагч хөлслөхөөр шийдэж, 100 мянган доллараар цалинжуулна гэдгээ мэдэгдсэн.
Мөн ТМZ сайтад мэдээлснээр хосууд Калифорни мужид хүүхдүүдээ өсгөхөөр болж тансаг зэрэглэлийн эдлэн газар худалдан авсан байна. Уг байшин 130 сая ам долларын өртөгтэй бөгөөд 30 мянган мкв талбай бүхий байх аж.