Индонез улсад 71 настай эмгэн 16 настай хүүтэй гэрлэсэн тохиолдол гарчээ. Уг гэрлэлт лалын шашинтай улс орнуудын соёлд суурилсан байна. 71 настай Сүйт бүсгүй Райяади өмнө хоёр удаа бэлэвсэрч байжээ. Бүс нутгийн уламжлал ёсоор сүйт залуу болох 16 настай Сая Сумадра гэрийн эзнээс буюу тосгоны удирдагчаас гэрлэх зөвшөөрөл авдаг байна. Бужаржа тосгоны удирдагч Кусово уг гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.
Индонейз хөвгүүдтэй гэрлэх хамгийн доод нас нь 19 нас байдаг боловч зарим тохиолдолд шашны журмаар гэрлэдэг байна. Тэдний гэрлэлтийн зарчимд хосууд бие биенийгээ харилцан хайрлах ёстой. Хэрвээ гэрлэхээс татгалзвал аль нэг нь амиа хорлоно гэсэн тангараг өргөдөг. Үүгээр ч зогсохгүй тэд хамтдаа үхэх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг байна. Итгэхэд хэцүү ч сүйт бүсгүйн инжинд 11.5 фунт стерлинг төлсөн байна. Шинэхэн хосуудын хуримд хүрэлцэн ирсэн зочид баяр баясгалантай байвч 71 настай сүйт бүсгүйн царайнд инээмсэглэл тодорсонгүй.