Сэлэнгэ аймаг бол Монголын газар тариалангийн өлгийн нутаг, монголчуудыг хүнсээр хангадаг ажилсаг ард түмэн билээ. Тус аймгийн Хушаат сумынхан арвин ургац аваад амс хийх завгүй явна. Сумын газар
тариалан эрхэлдэг ААН, иргэд 9-р сарын 25-ны байдлаар үр тариа 7651 га-гаас 13772.0 тн, рапс 170 га-гаас 270.0 тн, төмс 127 га-гаас 1980.0 тн, хүнсний ногоо 126 га-гаас 1240.0 тн, хадлан 5450.0 тн-ыг хураан аваад байна.