Хууль зүйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлаас 2013 оны тавдугаар сарын 31-ний өдөр Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан боловч Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй, албан бус мөнгөн гуйвуулга эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулаагүй гэх үндэслэлээр олон улсын санхүүгийн системд стратегийн эрсдэлтэй орон хэвээр байна гэж үзэн \”өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу \”хар саарал жагсаалтад” оруулсан байна. Иймд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2014 оны зургаадугаар сард \”хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ. Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайлан батлагдсан. Үүгээр манай улсад 2018 оны аравдугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосонтой холбогдуулан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын \”зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл \”зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх юм байна. Иймд дээрх төслийг боловсруулсан бөгөөд хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтыг ФАТФ-ын 40 зөвлөмжид заасан стандартад нийцүүлсэн, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт гэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг тодорхой, хэрэгжихүйц байхаар, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь \”үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нэг адил үйлчлэх талаар хуульд тусгахаар төсөлд тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Ганбаатар, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар асуулт асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал:
Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжив.