Вьетнамын Хошимин хотноо “Монгол амт- Монгол үндэсний хоолны долоон хоног” соёл, сурталчилгааны үйл ажиллагааг Монголын Блю Скай зочид буудал, Вьетнамын Виндсор Плаза зочид буудал хамтран энэ сарын 20-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд Ханой дахь ЭСЯ, Вьетнамд суралцаж буй монгол оюутнууд дэмжлэг үзүүлж, соёл урлаг, мэдээлэл сурталчилгааны арга хэмжээг хамтатган зохион байгуулав.
Монголын үндэсний уламжлалт зоог, цагаан идээ, амттан, хоол хүнсийг Блю Скай зочид буудлын ахлах тогооч В.Дагвадорж, Т.Улсболд нар бэлтгэн сурталчилж, монгол оюутнууд уртын дуу, морин хуур, монгол бүжиг, монгол уран зураг, бийрэн бичлэгийн үзүүлбэрээ дэлгэн сонирхууллаа.
https://www.facebook.com/windsorplazahotel/videos/10156312816009104/