Оросын “Су-27” сөнөөгч онгоц Балтын тэнгист эргүүл хийж байх үедээ Америкийн “Boeing P-8 Poseidon” онгоцонд хэтэрхий ойртож очсон гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Энэ явдал өчигдөр Балтын тэнгисийн агаарын орон зайд болсон байна. CNN телевизийн мэдээлж байгаагаар хоёр онгоцны ойртолтын зай нь 20 фут буюу ойролцоогоор 6 метр байсан бөгөөд мэрэгжилтнүүдийн зүгээс үүнийг хэтэрхий мэргэжлийн бус бас аюултай үзэгдэл байсан хэмээн тодотгожээ. Үүнээс өмнө Оросын “Су-27” сөнөөгч онгоц Хар тэнгисийн ойролцоо АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний онгоцонд саад болсон гэж Пентагон буруутгаж байсан юм байна.