Зам , тээврийн сайд, УИХ-ын гишүүн М.Зоригт
одоо болноо. Өөрийг тань гэрэл зураг авах хоббитой бас \”Сайхны өмнө харц
буруулж чаддаггүй”-г тань мэднэ. Гэрэл зураг авах хоббитой байж болно, хийх ажилгүй
байж болно, бусдыг тоодоггүй байж болно. Гэхдээ Төрийн сайд хүн төрийн ордондоо
захын нэг залуу шиг хувцаслачихаад гэрэл зурагчны ажил хийгээд яваад байхаар
арай л биш санагдаад, өөрийг Тань үнэлэх үнэлэмж буурч, тэр хэрээр үл
хүндэтгэгсэд олширсоор байна. М.Зоригт яахав гэхэд Монгол төрийн сайдын нэр
хүнд газар доор орлоо. Төрийн ордонд костюм, пиджак өмсөөгүй хүнийг оруулдаггүй
журмыг зөрчлөө гэхэд бүгд костюм, пиджакаар жигдэрсэн ангийнхаа андуудыг хүндэлмээр.
Ямар нэгэн ажлын шалтгаанаас хуралдаа ирээгүй гишүүдийг \”төр гацаасан шаарнууд”
хэмээн хэлдэг М.Зоригт сайд хуралдаа ирсэн ч нэг иймэрхүү дүр төрхтэй өөрийнхөө
ажлыг хийж зураг дарангаа цагийг зугаатай өнгөрүүлдэг юм. Ирц бүрдэхгүй, хурал
эхлэхгүй бол бүр ч бахдалтайяа зураг
дарах ажлаа олон цаг минутаар идэвхтэй хийдэг гэж байгаа. Ингээд бодохоор цаанаа
ямар нэгэн ажил хийх гэж хэлэлцэж, хуйвалдах ажлын улмаас хуралдаа ирээгүй
УИХ-ын гишүүнээс хуралдаа ирсэн М.Зоригт долоон дор ажиллаж, хий
хоосон суудлын тоо бөглөж байгаа нь анзаарагдана. Хурал хийх гээд ирц нь бүрдэхгүй ядаж байхад, хоббиндоо хөтлөгдөөд хувийнхаа ажлыг хийж л байна.