ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины энэ сарын 16-нд эх газрыг Крымын хойгтой холбосон гүүрний нээлтэд очихдоо хүнд даацын Камаз машин жолоодон явсан талаар хэлэхдээ “Ерөнхийлөгч В.Путин хүнд даацын машин жолоодох эрхтэй” хэмээн тайлбарласан байна.
Тэрээр “Ерөнхийлөгч бараг 20 жилийн өмнө бүх төрлийн машин жолоодох эрхийг авсан хүн” хэмээн хэлжээ.
Ерөнхийлөгч В.Путин гүүрний нээлтэд оролцох үеэрээ КАМАЗ машин жолооодон Таманиас Керч хүртэл гүүрийг 16 минутад туулсан юм.
Крымын гүүр нь Оросдоо хамгийн урт гүүр болж байгаа бөгөөд урт нь 19 километр бөгөөд гүүрийг энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч барилгын ажлыг төлөвлөснөөс эрт дуусгасан байна. Гүүрээр зорчих хөдөлгөөнийг энэ долоо хоногт нээжээ. Гэхдээ одоогоор хөнгөн тэрэг зорчих эрхтэй байгаа бөгөөд хүнд даацын машинууд аравдугаар сараас гүүрээр зорчих юм. Уг гүүр 6,9 тэрбум рублийн өртгөөр боссон байна.