Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын-тай хийх уулзалтаа дангаар цуцалсан АНУ-тай хэзээ ч, ямар ч хэлбэрээр уулзахад бэлэн байгаагаа тус улс мэдэгджээ. Энэ тухай Умард Солонгосын Гадаад хэргийн яамны дэд сайд Ким Ке Гваны мэдэгсэнийг “Рёнхап” агентлаг иш татан мэдээлэв. Уг мэдэгдэлд “АНУ-тай бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд асуудлыг хэзээ ч шийдвэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэж дурьджээ. Мөн үүний зэрэгцээ тэрээр “АНУ-ын эрх баригчдын зүгээс Умард Солонгостой хийх уулзалтаа цуцалсан хэдий ч бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна. Д.Трампын шийдвэр олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл зоригтой нийцэхгүй байна” гэж онцлон тэмдэглэсэн байна.