Оросын тэрбумтан, Чэлси хөлбөмбөгийн клубын эзэн Роман Абрамович Израиль улсын иргэн болжээ. Тэрээр Их Британид оршин суух визээ сунгуулж чадаагүй бөгөөд уг үйл явдлыг Их Британий засгийн газрын Оросын тэрбумтнуудад хатуурхах болсон шинэ бодлогын илрэл гэж зарим хүн тайлбарлаж байгаа юм. Роман Абрамович нь 12.5 тэрбум ам долларын хөрөнгөтэй гэгддэг бөгөөд тэрээр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа жүүдүүдийг Израильд ирж суурьшихыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан байна. Тэрээр тус улсын иргэн болсноороо Израилийн хамгийн баян хүн болж байгаа ба мөн Израилийн нийслэл Тель-Авив хотоос холгүй байшин худалдаж авчээ. Роман Абрамович ийнхүү Израилийн иргэн болсноор Их Британи руу визгүй зорчих боломжтой болж байгаа бөгөөд мөн Шенгений орнууд болон Канад руу ччөлөөтэй зорчих боломжтой болжээ.