Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 28 албан хаагч хүй долоо худгийн баяр наадмын талбайд хяналт шалгалтаар ажиллаж байна. Тэнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрөл авсан 156 хуушуур худалдаалах цэг, 50 худалдаа эрхлэгчид худалдаа үйлчилгээ явуулж байна.Хяналт шалгалт долдугаар сарын 14 хүртэл хүй долоон худгийн баяр наадмын талбайд үргэлжилнэ.